Миний гэгээн өдрүүд

. 2006-12-13 - |Эмүжин| ... бид хоерын энэ өдөр дэндүү адил юм аа

Ангилал: Шүлэг
Орь залуу нас цалгиж булгиж явлаа ч
Охь ганц дурлалд өвдөг сөхрөн боолчлогддог
Горхин цэнхэр зэрэглээ хаваржин урсахад л
Гомдол гэж юу байдгийг мартаж орхидог
Салхин зоргоор гэзгийг минь мөнхийн юм шиг асгаж
Сарнайн шүүдэр атаархтал хайр шивнэснээ дурс
Санаан зоргоор хүслээ одод шиг л цацалж
Сарны сэвхийг бүдгэртэл хэрхэн дурлалцсанаа сана
Хамгийн ялдам тачаангуй хайр чинийх гэдэгт
Хамгийн бардам энхрий үнсэлт минийх гэдэгт итгэ
Торгон гивлүүртэй нулимс хацар дээр эгшиж
Тооройн навч унахдаа өвөр дээр эрхлэг ээ
Хайлаас хайлаасныхаа сүүдэрт гунддаггуй
Хайтан цэцгийн дэлбээнд өвлийн нар зусдаг
Торгонд ямбалж, тортгонд гандлаа ч чи бидэн
Тогоруун дуунаар намар намрыг үднээ
Давхиад өнгөрөх омголон цагаан өдөр хоногууд
Дасал хонгор аашинд чин надтай хамт төөрөлдөг
Давилуун залуу насаа зүс янаг уруулд минь улдээ
Дахиад би чинийхээ мянган алдааг ч уучилж чаднаа.




Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

. 2010-05-06 -

Бичсэн: Зочин
гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү
Шууд холбоос

Миний тухай

Links

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Найзууд
. RSS тандагч

Friends

. tegshee
. xvv
. baasandorj
Бичлэг: 27 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax